Chapter 1

Жишээ: Mc Donalds
 Mc Donalds корпораци нь сая сая гамбургерийг худалдсан. Анх 1995 онд Des Plaines, Illinois дахь жолооч нарт зориулсан ресторанаараа анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоогийн байдлаар 115 хотод 25000 сүлжээ ресторанаа ажиллуулж байна. Mc Donald-ийн бүтээгдхүүн нь чанартаа нийцсэн маш боломжийн үнэтэй байдаг. Mc Donald-ийн ресторан нь дэлхий дээр өдөр бүр бүхий л насны 40 сая гаруй хүнд үйлчилдэг.Энэ рестораны 80% нь пранчайзлагдсан байдаг. Эдгээр Mc Donald-ийн салбар бүр тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч Mc Donald-ийн гэж явж байгаагийн учир нь Мэдээллийн систетийн мкнежментийг ашиглаж хэрэглэж буй явдал юм. Сэндвич бүр дээрх дэс дараалаал, чанарын асуудал зэргийг чухалчилж үздэг.
Мэдээллийн системийн менежмент гэж юу вэ?
Мэдээллийн системийн менежмент эсвэл компьютерийн мэдээллийн систем нь үндсэн 5н хэсгээс бүрддэг. Техник хангамж, программ хангамж, хүмүүс, боловсруулалт, өгөгдлийн цуглуулга. Мэдээллийн системийн менежментийн гол зорилго нь мэдээллийн чанарыг хангах хамгийн сайн шийдлүүдийг менежерүүд гаргах явдал байдаг. Анх компьютерийг хэрэглэж эхлэж байх үед MIS-ийг програмистууд,загвар зохион бүтээгчидээс гадна хэдхэн тооны хүмүүс хэрэглэж байсан. Харин, өнөөдөр дэлхийн хүн бүр мэдээллийн системийг ашиглаж байна. Боловсруулалт гэдэг нь системийг хэрхэн ашиглах талаар хүмүүст зааварчилгаа өгдөг.Өгөгдлийн сан гэдэг нь өгөгдлийн цуглуулга бөгөөд компьютерийн үйл ажиллагааг амархан буцааж сэргээж чадна. Мэдээлэл гэж юу вэ? энэ асуултанд хариулахын тулд гурван зүйлийг авч үзэх хэрэгтэй болдог.Үүнд: Өгөгдлийн менежмент, мэдээллийн систем, суурь мэдлэг. Өгөгдөл нь үнэн бодитой элемэнтүүдээс бүрддэг ба ямар нэгэн үйл явдал эсвэл бодит зүйлийг тодорхойлж байдаг.Өгөгдөл нь ямар нэг дугаар, текст гэх мэт байж болно. Өгөгдлийн менежментийн систем нь өгөгдлийн цуглуулга ба чухал мэдээллүүдийн агуулж байдаг. Мэдээлэл гэдэг нь ерөнхийдөө өгөгдөл дээр суурилдаг ба арай илүү боловсруулалт хийж , нэгтгэдэг. Мэдээллийн систем нь менежерүүдэд туслах зорилгоор зохион бүтээгдсэн байдаг. Мэдлэг гэдэг бол маш өндөр түвшний ойлголт энд дүрэм , журам шийдлүүд хамаарагдана. Мэдлэгт суурилсан систем гэдэг нь аяндаа л өгөгдлийг дүгнэж , шийдлүүдийг дэвшүүлэх явдал байдаг.
Яагаад мэдээллийн технологи чухал вэ?
Хувийн бүтээмж: Дотоод, гадаад гээд асар их өгөгдлийн цуглуулгийг менежерүүд агуулж байдаг.Байгууллагууд бүтээмжээ сайжруулах арга замыг илэрхийлж ажилчдын тоогоо нэмэгдүүлэлгүйгээр хэрхэн бүтээмжээ дээшлүүлэх аргыг илэрхийлж байдаг. Менежерүүд 2 ажлыг зэрэг хийдэг. Өдөр тутмын үйл ажиллагаа болон төлөвлөгөө гаргах, зохион байгуулалт, харилцаа холбоо гэх мэтчилэн. Мэдээллийн технологи нь ажилчдын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, бага зардлаар илүү их ажлыг хийх зэрэгт шийдлүүдийг олоход тусалж байдаг. 
Багийн ажил болон харилцаа холбоо: Бизнесийн асуудлуудыг шийдвэрлэхэд компьютерийн мэдлэг бүх талаараа хэрэг болдог. Жишээ нь: Веб хөтөч гэх мэт. Мөн ямар нэгэн зүйлийн талаар ярьж хэлэхдээ нөгөө хүнээ зөвшөөрөхүйц сонсголонтой хэлэх урлагийг суралцах нь зөв юм. 
Бизнесийн үйл ажиллагаа ба стратеги: Мэдээллийн технологийг бизнесийн үйл ажиллагаанд ихээр хэрэглэх болсон. 
        Менежерүүд юу хийдэг вэ?
Үндэсний тенежмент: Энэ нь менежментийн үүргийг олон талаас нь шалгах боломжийг олгодог. Үндэсний үзэл баримтлалаар менежментийн гол зүйл нь зохион байгуулахь төлөвлөх болон удирдах явдал юм. Гэсэн хэдий ч энэ ажлыг судлаад үзэхэд, менежерүүд ихэнх цагаа уулзалт, утсаар ярих, ирсэн мэдээллүүдийг унших, хамт ажиллагсадтайгаа зөвлөлдөх, бусад үйл ажиллагаанд орлцох зэрэгт зарцуулдаг. 
Шийдвэр гаргах: Мөн менежерүүд аливаа нэг шийдвэр гаргахад маш их хүч хөдөлмөр цаг хугацаа шаарддаг. Ерөнхийдөө, шийдвэр гаргах үйл явц нь мэдээлэл цуглуулах, асуудлыг тодорхойлох, сонголт хийх байдаг.Менежментийн нэг чухал зүйл бол хэрэгтэй мэдээллүүдийг олж авч ирээдүйд тулгарч болох асуудлыг шийдвэрлэхэд оршино. 
    Бизнес болон технологийн өөрчлөлт 
Интернетгүйгээр менежмент компани гэх зэрэг ойлголт байхад хэцүү. Хамгийн чухал өөрчлөлт бол үндэсний шаталсан бүтцээс багийн ажиллагаан дээр суурилсан хэлбэрт шилжсэн явдал юм. Үндэсний цэргийн зохийн байгуулалт, хамгийн доод талын түвшинд менежерүүд үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж хэрэгтэй өгөгдлийг цуглуулна. Дунд түвшний менежер өгөгдөлд дүгнэлт хийж мэдээллүүдийг нэгтгэж дээд түвшний менежерт санал болгоно. Дээд түвшний менежер шийдвэр гаргаж бусад менежерүүдэд дүрмийг танилцуулах журмаар явдаг. 
Сүүлийн хэдхэн жилүүдэд, олон компаниуд төвлөрлийг сааруулсан. Тэд дунд түвшний менежерээс жижиг багт шилжсэн. Франчайз болон жижиг баг нь үйлчлүүлэгчтэй шууд харилцах үйлчилгээтэй болсон. Энд үндсэн гол зүйл нь багийн ажиллагаа болон холбоо хамааралтай бүхий л мэдээлэл мэдлэгээ хуваалцах явдал юм. 
Зураг 3: Мэдээллийн технологийг хэрэглэснээр бизнесийн салбарт өөрчлөлтүүд гарсан. Долоон үндсэн өөрчлөлтийг харуулсан. Мэргэшил, арга зүйн менежмент, компанийн нэгдэл, төвлөрлийг сааруулах болон жижиг бизнес, түр зуурын ажлын найдвар, олон улсынэ чанартай болгох, үйлчилгээний чиг хандлагын бизнес.

Бизнесийн өөрчлөлт
Технологийн ойлголт
Мэргэшил
·         Техникийн чадвар хэрэгцээ өссөн
·         MIS арга хэрэгсэл илүү нарийссан
·         Харилцаа холбоо өссөн
Аргачлал болон франчайз
·         Дунд менежментийн бууралт
·         Мэдээллийн хүртээмж өссөн
·         Менежмент арай илүү сайжирсан
·         Дахин бүтээгдсэн
Компанийн нэгдэл
·         4 эсвэл 5 компани эдийн засгийн салбарт хамгийн их ноёрхсон.
·         Харилцаа холбоог хэрэглэсэн
·         Үйлчлүүлэгч болон нийлүүлэгчдийн холбоо сүлжээг сайжруулсан
Төвлөрлийг сааруулах болон жижиг бизнес
·         Харилцаа холбоог хэрэглэдэг
·         Бага зардал
·         Удаан ашигласан технологи
Түр зуурын ажлын найдвар
·         Ажилчдыг үнэлэх болон хайх
·         Зохицуулалт болон удирдлага
·         Хувийн амжилт
·         Нууцлал
Олон улсынэ чанартай болгох
·         Харилцаа холбоо
·         Бүтээгдхүүний дизайн
·         Смстемийн өргөжилт болон төлөвлөлт
·         Хямдрал, маркетинг
Үйлчилгээний чиг хандлагын бизнес.
·         Менежментийн ба мэдээллийн ажил
·         Хурд

1. Мэргэшил: Мэргэшил гэдэг зүйлийг Адам Смит 200 гаруй жилийн өмнө боловсруулсан. Энэ санааг менежерүүд хэрэглэсээр байна. Маркетингийн эсвэл санхүүгийн зах зээл арай илүү нарийсч, илүү мэргэжлийн түвшинд очсон. 
2. Арга зүйн менежмент ба франчайз: Мэргэшүүлэлтийн хамгийн чухал асуудал бол жижиг асуудлууд дээрх менежментийн оролцоог багасгахявдал юм. Арга зүйн менежмент нь байгууллагын менежерүүдийн тоог багасгах.Франчайз хийсний гол үүрэг нь санхүүгийн үр ашигтай бие даасан хэсгийг бий болгох явдал юм.
3. Компаний нэгдэлт: 1800 оны сүүл 1900 оны эхээр, ихэнх бизнес маш жижигхэн байсан ба зах зээлийн хувьд ч хязгаарлагдмал байсан.АНУ-д аж үйлдвэр явагдахад дөрвөн том өрнөл болсон. 
а. Нефтийн урсгал болон аж үйлдвэржилтийг зогсоох 1800-аад оны сүүлээр болсон.
b. Цомхотголын эсрэг 20-р зууны дунд үеээр газрын тос, дугуй,авто машины компаниуд оролцсон.  
c. Аж үйлдвэрийн конгламератын нэгдэл 1950-1960 оны хооронд, IT&T болон бусад үйлдвэрүүд оролцсон. 
d. Агуу нэгдэлийн хувьсгал: 1990 оны сүүлээр болсон. 
Эдгээр нэгдэлүүд нь ирээдүйн эдийн засгийн асар их хүчийг авчирсан хэдий ч тэдэнд хамгийн чухал ололттой зүйл нь технологи байсан. Харилцаа холбоогүйгээр, компани өсч дэвжих боломжгүйн учир нь менежерүүд доод түвшний ажилчдаа удирддаж чадахгүй. 1990 оны дундаас сүүл үе хүртэл маш эгзэгтэй буюу хүнд хэцүү үе байсан. Энэ хувьсгалаас олж авсан хамгийн гол түлхүүр нь мэдээллийн технологи өсөн нэмэгдэх боломжтой болсон явдал юм. Шинээр төвлөрөн гарч буй компаниуд мэдээллийн технологийн ачаар үйлчлүүлэгчиддээ хотын хаана ч байсан үйлчилгээгээ сурталчилж чадаж байна.   
4. Төвлөрлийг багасгах ба жижиг бизнес: Хамгийн хурдан харилцаа холбоо технологийг ашигласнаар салбар бүрт хамгийн бага үнээр техник хангамж ба программ хангамжийг ашиглах боломжтой болдог. Одоо бол хамгийн чухал зүйл нь компани жижиг баг буюу хэсгүүдэд хуваагдан ажиллаж менежментийн статистикийг ашиглан зуу зуун нягтлан бодогчийн тусламжгүйгээр ажлаа гүйцэтгэх нь чухал юм. Төвлөрлийг багасгах болон жижиг бизнес нь дунд түвшний менежерүүдийн гүйцэтгэх зохион байгуулалтын ажил юм. Төвлөрлийг сааруулна гэж байгаагийн нэг зорилго нь үйлчлүүлэгчдийн ажлыг багасгаж, хамгийн сайн үйлчилгээг хүргэх явдал юм. 
5. Түр зуурын ажлын найдлага: Өнөөдөр бараг ихэнх аж үйлдвэрүүд төдийгүй үндэстэн дамнасан компаниуд ч түр зуурын ажиллах хүч авах нь өссөн. Бүгд л тус тусдаа дадлага туршлагатай чадвартай ажилчдыг хөлсөлдөг. Үндсэн арга барилыг эзэмшсэн үедээ, өөр ажилд шилжин ордог. 
6. Олон улсын чанар: Аль ч статистик мэдээгээр, сүүлийн 20 жилүүдэд бараг улс бүрийн дэлхийн зах зээл дээрх худалдааны түвшин илэрхий өссөн. Олон үндэстний худалдаа нь илүү их сонголт, өрсөлдөөн, мэдээллийг авчирдаг. 
                   Менежмент ба шийдлийн түвшин
Зохион байгуулалтаар нь стратеги, тактик, үйл явц гэсэн гурван хэсэгт хуваана. Түвшин бүр хосгүй шинж чанартай, мэдээллийн технологиос өөр хэв маягийг ашигладаг. Эдгээр түвшнийг 1965 онд Robert Anthony судалсан. Gorry болон Scott Morton нар хэсэгчилж судалсан. Энд бизнесийн шийдлийн гурван түвшинг харуулсан.
Үйл явц: Үйл ажиллагааны түвшин нь өдөр тутмын асуудлуудыг шийдвэрлэхэд оршино. Мэдээллийн технологи түвшин бүрд өгөгдлийн цуглуулга болон нарийн тодорхойлсон тооцооллыг харуулах явдал байдаг.
Тактик: Жишээн дээр тайлбарлав.


Сектор
Үйл ажиллагаа
Тактик
Стратеги
Үйлдвэрлэл
Машины тохиргоо
Ажлын талбарыг дахин засах
Шинэ үйлдвэр
Ажилчдын цагийн хуваарь
Цагийн хуваарь шинэ бүтээгдхүүн
Шинэ бүтээгдхүүн
Техникийн үйлчилгээний цагийн хуваарь
Нөөцийн аргыг өөрчлөх
Шинэ үйлдвэр
Хөрөнгийг хуваарьлах
Үнэлгээ
Шинэ GL систем
Нягтлан бодох
Зардлыг хуваарьлах
Элэгдэл
Зээл өмч
Мэдээ боловсруулах
Богино/урт хугацааны санхүү
Үндэсний татвар
Маркетинг
Худалдаачдыг урамшуулах
Үнэ тодорхойлох
Өрсөлдөөн
Үйлчлүүлэгчдийн судалгааа
Сурталчилгааны компани
Шинэ бүтээгдхүүн
Сурталчилгаа
Маркетингийн мэдээлэл хийх
Шинэ зах зээл

Стратеги 
Компаниуд өрсөлдөгчдөөсөө арай илүү байх арга замыг эрэлхийлж байдаг. Эдгээр боломжуудыг хайж олоход маш хэцүү байдаг. Менежерүүд эрсдлийг урьдаас зөв тооцож байгууллагад ашигтай сонголтыг хийх хэрэгтэй байдаг. Стратеги нь IT-г хэрэглэдэг ба ихэвчлэн шинэ технологи, шинэ программ хангамжийн дэвшилт зэрэг нь энд хамаарагддаг. Шинээд үүсч буй компаниуд эрсдэлтэй хэдий ч шинэ санааг боловсруулах шаардлага гардаг. Micheal Porter-ын тэмдэглэснээр хамгийн чухал зүйл нь өрсөлдөж чадахуйц хамгийн том давуу талаа хайж олох юм.Стратеги нь компанид өрсөлдөөний давуу талыг бий болгож байдаг. Стратеги ерөнхийдөө хэд хэдэн гадаад хүчтэй: өрсөлдөгч, нийлүүлэгч, үйлчлүүлэгч, шинэ оролцогч, орлох бүтээгдхүүн ба үйлчилгээ.
Дүгнэлт хэсэг
Мэдээллийн технологи нь ажил бизнес нийгэм гээд бүх зүйлийг өөрчилж болно.Менежерүүд энэ технологийг ойлгож хэрэглэснээрээ компаний болон хувийн карьераа ч өсгөх боломжтой болно. Мэдээллийн систем нь техник хангамж, программ хангамж, хүмүүс боловсруулалт болон өгөгдлийн цуглуулга гэсэн хэсгүүдээс бүрддэг. Эдгээр бүрэлдхүүн хэсгүүд нь хамт ажиллаж мэдээллүүдийг өгч менежерт асуудлаас гарах арга замыг олох , шийдвэр гаргах зэрэгт тусалдаг. Мэдээллийн системийг сурснаараа бизнесийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж асуудлыг шийдвэрлэх арга замыг олоход тусална. Менежерийн гол үүрэг нь өөрчлөлт гэвч хамгийн гол нь менежерүүд ихэнх цагаа зохион байгуулах, төлөвлөх, ажилчдаа идэвхжүүлэх, бусад ажилчид болон менежерүүдтэйгээ харилцах гэх мэт зүйлсэд зарцуулж байна. Бизнесийн өөрчлөлт нь бие даасан ажил, бизнесийн үйл ажиллагаа нийгмийн нөлөөлөл байдаг. Чухал чиг хандлага нь мэргэшил, арга зүйн менежмент, франчайз, төвлөрлийг багасгах, жижиг дунд бизнесийг нэмэгдүүлэх, түр зуурын ажилчид, олон үндэсний бизнесийг хөгжүүлэхь бизнесийн үйлчилгээний чиг хандлагыг хөгжүүлэх. Мэдээллийн технологи нь эдгээр хандлагуудыг дэмжих мөн шинэ менежментийн хувилбаруудыг ашигладаг. Олон асуудлуудын гол үнэнийг , менежмент ба мэдээллийн технологи жижиг хэсгүүдэд хуваан шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг. Энэ нь менежментийн үйл ажиллагаа, тактик, стратеги гэсэн гурван түвшинтэй.





  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бие даалт 4: Chapter 5: Case

Borders.com: вебсайтын өгөгдлийн сангийн менежмент

Borders’ онлайн дэлгүүр нь www.borders.com гэсэн хаягтайгаар байрладаг, бизнесийн болон гэр ахуйн зориулалттай гээд 10 сая гаруй ном, аудио ном, CD-нүүд, касет, видео бичлэг зэргийг санал болгодог. Borders.com нь IBM интернет худалдаагаар удирдагддаг, нийтэд DB2 өгөгдлийн сангийн менежментийн системээр үйлчилдэг.
Хэрвээ чи ном, CD, аудио хуурцаг эсвэл видео бичлэг хайж олохыг хүсч байгаа бол, DB2 модуль дээр суурилсан хөдөлгүүр ачаалалсны үр дүнд хүсч буй зүйлээ худалдан авалт хийх боломжтой болно. Энэ нь маш хялбар ямар нэгэн чадвар шаардаагүй энгийн өгөгдлийн сангийн менежментийн систем юм. Тусгай гарчигнаас хайж эхлэхэд гурван quiry-нээс гурван өөр өгөгдлийн сангийн хүснэгтүүд тус бүртээ 20 сая мөртөй байдаг. Гэсэн хэдий ч Borders’ нь хосгүй өгөгдлийн сангийн дизайн болон өндөр хурдны DB2 системтэй ба Borders –оос хайлт хийхэд ердөө нэг секундын дөрөвний нэг хэсэг нь л шаардагддаг.
 DB2 өгөгдлийн сан нь сайтын бүхий л хэсгийн мэдээлэл болон үйлчлүүлэгчдийн регистер, захиалга, хөрөнгө оруулалт болон онлайн дэлгүүрийн бусад мэдээллийг удирдаж хянаж байдаг. Аль ч веб вроузероос Borders.com-руу нэвтэрч орох боломжтой байдаг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS


 Дахин дахин уншаарай............

Аялалын төгсгөлд юу болох нь биш аялалын явц л чухал... Их сургуулиа төгстлөө, үр хүүхэдтэй болох хүртлээ битгий хүлээ. Ажилд орж, эхнэр авч, нөхөрт гарч, тэтгэвэрт гартлаа битгий хүлээ. Баасан гаригийн орой, ням гаригийн өглөө, шинэ машин, шинэ байр автлаа битгий хүлээ. Өвөл, намар, зун, хаврыг битгий хүлээ. Цаг, мин...ут, секунд бүр үнэтэй. Аялалын төгсгөлд юу болох нь биш аялалын явц л чухал. Ажиллаарай-мөнгөний төлөө биш, дурлаарай-салахаас айх биш, бүжиглээрэй-хэний ч харцийг үл тоо. Таны хийж болох хамгийн том алдаа бол жинхэнэ амьдрал хажуугаар чинь урсан өнгөрч байгааг үл анзааран бүх л амьдралын турш цор ганц зорилгын төлөө зүтгэх...


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS


Цагийн учир

01.01 та аз жаргалтай байна.
01.10 яг одоо чин сэтгэлээсээ инээмсэглэ.
02.02 тэр таньд хайртай.
02.20 шохоорхол хүлээж байна.
03.03 танд амралт хэрэгтэй байна.
03.30 та түүнд итгэ.
04.04 дурлана.
04.40 хэрэггүй зүйлээр бүү оролдохыг сануулсан дохио.
05.05 танд сайхан зүйл тохиолдоно.
06.06 таны тусламж, эсвэл та өөрөө хэн нэгэнд хэрэгтэй байна.
07.07 өнөөдөр сайхан өдөр болно.
08.08 таныг уулзалт хүлээж байна.
09.09 та азтай байна.
10.10 түүнд зүгээр л итгэсэн нь дээр.
11.11 та маш үзэсгэлэн гоо хүн юм.
12.12 үнсэлтийг зөгнөсөн тоо.
12.21 яг одоо шүлэг уншаад үз дээ.
13.13 тэр таны тухай бодож байна.
13.31 мөрөөдөл тань биелнэ.
14.14 ухаалаг байхыг сануулсан дохио.
14.41 яг одоо хүслээ шивнэ.
15.15 та хоёр бие биедээ дурлана.
15.51 тэр таньд хайртай.
16.16 хүртээлгүй зүйлд зовнихоо болиод март.
17.17 инээмсэглэ.
18.18 юуг ч битгий төлөвлө.
19.19 тэр таниас урваж болзошгүй.
20.20 өмнөх явдал давтагдана.
20.02 түүнд сэтгэлээ илчил. Амжилттай болно.
21.21 тэр таныг тун ихээр сонирхож байна.
21.12 тэр таньд сэтгэлтэй болжээ.
22.22 энэ сард та романтик болзоонд уригдана.
23.23 та өөр хүнд дурлана.
23.32 түүнтэй ярилцаад үз.
00.00 тэр таныг хайрлаж байна.
24.42 та хоёр бие биенийхээ тухай зэрэг бодож байна.
..............энэ яг үнэн...............

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS


Антивирус програм
TrayIcon-ыг шалгах
TrayIcon бол дэлгэцийн баруун доод өнцөгт байдаг хэсэг талбар юм. Энд компьютерийн санах ойд байрлан давхар ажиллаж байгаа програмуудын Icon буюу таних тэмдгүүд байрлана. Хэрвээ вирусийн эсрэг програм байгаа бол ихэвчлэн энд дүрс нь байдаг.
Windows Security Center-ийг ашиглах
Windows XP үйлдлийн системтэй бас Service Pack 2 хэмээх нэмэлтийг нь суулгасан бол үйлдлийн систем өөрөө Вирусийн програм суусан эсэхийг шалгадаг. Тэгэхээр Win¬dows XP-ийн энэ хэрэгслийг ашиглаарай. Security Center нь вирусийн програм суусан эсэхийг шалгахаас гадна түүний төлөв байдлыг бас хянана. Өөрөөр хэлбэл вирусийнх нь өгөгдлийн сан шинэчлэгдсэн эсэх, ажиллаж байгаа эсэхийг шалгадаг.
Security Center-ийг гаргахдаа:
  • Start.Programs.Accessories.System Tools.Security Center гэж орно.
  • Та 3 дахь хэсэгт Virus Protection гэсэн үгийг олж харах бөгөөд түүний ард вирусийн програмын төлөв байдлыг харна. Хэрвээ суусан бол ON гэсэн бичигтэй ногоон өнгөтэй байна. Та доошоо 2 сум бүхий товчин дээр дарж вирусийн програмынхаа төлөв байдлыг уншиж болно.
Вирусийн програмаа өөрөө шалгах
1.     Start.Programs
2.     Norton Antivirus                                                                                                            Update гэж юу вэ?
Вирусийн ертөнцөд Update гэсэн үг онцгой байр суурьтай. Хэрвээ Norton Antivirus 2004 байгаа бол түүнийг Update хийх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус нь өдөр болгон шинж чанар, хийх үйлдлээ сольж байдаг төдийгүй байнга л шинээр гарч байдаг. Энэ болгонд вирусийн эсрэг програмыг бүтээгчид хариу үйлдлийг бодож олоод түүнийгээ Update буюу Шинэчлэгч маягаар илгээдэг.
Вирусийн програм нь өдөр болгон өөрийгөө шинэчилж байдаг. Тэгэхээр update бол маш чухал алхам. Ихэнх програмууд нь автоматаар өөрийгөө шинэчилдэг боловч Update хийж байх хэрэгтэй. Бас хамгийн сүүлд хэзээ Update хийж вэ гэдгийг хянаж байх
хэрэгтэй. Эдгээр үйлдлүүд нь вирусийн програмын хаа нэгтээ байдаг.
ХУУРАМЧ  ВИРУС ЗОХИОЖ ПРОГРАМАА ШАЛГАЦГААЯ.
Eicar буюу European Institute for Computer Antivirus Research хэмээх маш том байгууллага бий. Та www.eicar. Org гээд л вэб сайт руу нь орж болно. Энэ байгууллага  вирусийн эсрэг програм зохиодог пүүс компанитай хамтран ажилладаг бөгөөд хуурамч вирус бий болгох нэгдсэн аргачлалтай. Энэ нь маш хялбархан юм байна.Нэгэн сонирхолтой текст мөрийг ямар нэгэн текст файлд бичээд хадгалангуут л таны вирусийн програм түүнийг илрүүлэх ёстой. Хэрвээ илрүүлэхгүй байвал тэрээр доголдсон буюу ажиллахгүй байна гэсэн үг.
Та дараах зааврыг дагаарай:
1.     Start.Programs.Accessories.Notepad
2.     X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTI¬VIRUS-TEST-FILE!$H+H*
3.     Дээрх тэмдэгт мөрийг үүсгэсэн файлдаа бичнэ. Энэ текст мөрийг CD дээр байрлуулсан байгаа.
4.     Файлаа ямар ч хамаагүй нэрээ хадгалаад гарна.
5.     Ингэнгүүт л таны вирусийн програм энэ файлыг илрүүлэх ёстой.
6.     Eicar test file байна гэсэн бичиг гарах бөгөөд файлыг тань шууд л устгах ёстой. Хэрвээ ингэж байвал програм тань зөв бөгөөд саадгүй ажиллаж байгаа юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бие даалт 3


                         Хэрэглэгчтэй харилцах менежмент гэж юу вэ? 
Хэрэглэгчтэй харилцах менежмент нь бизнес болон технологийн аль алинийх нь үйл ажиллагаа бөгөөд оршин байгаа болон боломжит шинэ хэрэглэгчидтэй харилцах байгууллагын бүх харилцааг удирдан зохион байгуулдаг. Хэрэглэгчтэй харилцах менежмент нь байгууллагын дотоод бүх бизнес процессыг зохицуулахын тулд мэдээллийн системийг ашигладаг. Үүнээс гадна хэрэглэгчтэй харилцах менежмент нь:
•         Байгууллагаас хэрэглэгч рүү чиглэсэн үйл ажиллагааны ач холбогдол,  үнэлэмжийг нэмэгдүүлэх, удирдан зохион байгуулах арга хэрэгсэл.
•         Харилцагч бүрийнхээ хэрэглээнд тулгуурлан маркетинг хийх, сэтгэл ханамжийг дээд зэргээр хангаснаар дахин худалдан авалтыг бий болгох замаар удаан хугацааны харилцааг тогтоож чаддаг .
•         Хэрэглэгчидтэй харилцан ашигтай харилцаа холбоо тогтоон барих, тэднийг таньж мэдрэх, өөртөө татах, байнгын хэрэглэгч болгох зорилгоор тэдэнд мэдээлэл хүргэх ба эргэх холбоо тогтоосноор санал бодол, сэтгэгдлийг нь хуваалцах харилцааг төлөвлөх, гүйцэтгэх, хянах үйл ажиллагаа юм.
•         Эцсийн хэрэглэгчид анхаарал, санаа тавих боломжийг бүрдүүлдэг.
•   Олон эх үүсвэр /жижиг дэлгүүрүүд, телефон утас, и-мэйл, утасгүй төхөөрөмж болон вэб хуудас/-с ирсэн хэрэглэгчийн мэдээллийг нэгтгэж, түүн дээрээ янз бүрийн судалгаа хийх хэрэгсэл болдог. Хэрэглэгчтэй харилцах менежмент нь хэрэглэгчид бол бизнесийн гол цөм бөгөөд компаний амжилт нь хэрэглэгчтэй харилцах харилцааг хэрхэн үр дүнтэй удирдахаас шалтгаална гэж үздэг. Хэрэглэгчтэй харилцах удирдлагын систем нь компани болон хэрэглэгчийн хоорондын харилцааг найдвартай, тогтвортой, удаан хугацааны байх ёстой гэж үздэг.Хэрэглэгчдийн зан төлөв, тэдний худалдан авалт хийх зуршил өөр өөр байдаг учраас Хэрэглэгчтэй харилцах удирдлагын систем бий болсон бөгөөд хэрэв хэрэглэгчид ижил сонирхолтой байсан бол хэрэглэгчтэй харилцах удирдлагын системийн хэрэгцээ бага байх байсан. Хэрэглэгчдийн 20 орчим хувь (алтан хэрэглэгч) нь компаний ашиг орлогын 80 орчим хувийг бий болгодог. /Паретогийн хууль/ Түүнээс гадна компанид ашиг авчирдаггүй 20 орчим хувийн хэрэглэгчид байдаг ба тэдгээр нь заримдаа компанийг алдагдалд оруулдаг. Хэн нь манай ашигтай хэрэглэгч вэ? хэн нь ашиггүй, хэрэггүй хэрэглэгч болохыг мэдэж байх хэрэгтэй.
  Ашигтай хэрэглэгчдийг хадгалж ажиллах
  Алтан хэрэглэгч шиг олон хэрэглэгчийг олж авахыг хичээх
  Бусад хэрэглэгчдийг алтан хэрэглэгч рүү шилжүүлэх
  Бүтээгдэхүүн болон үйлчилгээнийхээ үнэ, хэлбэрийг дахин тогтоож ашиггүй хэрэглэгчдийг ашигтай хэрэглэгчид лүү шилжүүлэх эсвэл тэднийг хаях, гаргах

Хэрэглэгчтэй харилцах менежмент үүсэх болсон нөхцөл шалтгаануудыг тайлбарлавал:
  • Хэрэглэгчид нь бараа бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар арга заавар, гарын авлагаар дутмаг байдаг.
  • Өөрийн хэрэглэгчдээ алдахгүй барьж байх, мөн хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх боломжийг хайх
  • Бүтээгдэхүүнд чиглэсэн зах зээлээс хэрэглэгчид чиглэсэн зах зээл рүү шилжиж байна.
  • Хэрэглэгчид өөрсдөд нь чиглэсэн шинэлэг үйлчилгээ, өөрсдөд нь зориулсан шинэ шинэ үйл ажиллагааг байнга хүлээж байдаг.
  • Интернет нь худалдан авагчдад илүү их боломжийг нээж өгсөн боловч хувь хүнд чиглэсэн үйлчилгээ, хэрэглэгчиддээ хүрч ажиллах үйл ажиллагааны хувьд учир дутагдалтай байдаг.
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчидтэй харилцах менежментийн дараах хандлагууд шинээр гарч ирж байгаа бөгөөд үүнд:
         Тодорхой хэмжүүрээр сонгож авсан хэрэглэгчдэд илүүтэй хандах. Нэг хүнд тохирох бүтээгдэхүүн өөр хүнд тохирохгүй байж болно гэсэн зарчим үйлчилж байна. Маркетерүүд хүн болгонтой харилцах шаардлагагүй. Хүн болгонтой бус тодорхой тооны ашиг авчрах хэрэглэгчидтэй харилцах нь илүү давуу талтай. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдээ тодорхой хэмжүүрээр сонгон харилцах хандлага ажиглагдаж байна.
         Урт хугацааны харилцааг эрхэмлэх. Шинэ хэрэглэгчдийг татахаас гадна байгаа хэрэглэгчидээ хадгалж үлдэх нь чухал болсон. Маркетинг нь ашиг авчрах хэрэглэгчдийг олох,  хадгалах,  хэрэглээг нь нэмэгдүүлэх урлаг ба шинжлэх ухааны хослол гэж тодорхойлж болно. Шинэ хэрэглэгчийг олж татах нь эрсдэл агуулахаас гадна зардал ихтэй байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хийгдсэн судалгаанаас үзэхэд шинэ хэрэглэгчийг татахад байгаа хэрэглэгчдийг хадгалж үлдэхээс 5-10 дахин илүү их зардал зарцуулагддаг байна.
         Шууд харилцах. Тодорхой хэмжүүрээр сонгож авсан хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаа тогтоохдоо шууд харилцахыг эрхэмлэдэг болжээ. Шууд маркетингийн эрин эхэлж байна гэсэн үг. Орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил нь дэлгүүр явалгүйгээр, гэрээсээ утсаар, шуудангаар, онлайн хэлбэрээр захиалга өгөх боломж олгож байна. Зарим компаниуд тухайлбал Dell, Amazon.com зөвхөн шууд маркетингийн сувгуудыг уламжлалт борлуулалтын сувгуудтай хамт нэмэлт үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэдэг. Sony компани бүтээгдэхүүнээ жижиглэнгийн дэлгүүрүүдээр олон нийтэд зар сурталчилгаагаар идэвхжүүлэн борлуулахын зэрэгцээгээр өөрийн www.PlayStation.com  сайтаараа дамжуулан сүүлийн үеийн тоглоомуудын танилцуулга, мэдээлэл, зар, тоглогчдод зориулсан зөвлөгөө, удирдамж зэргийг хүргэдэг. 
CRM-ийг үндсэн гурван хэсэгт хуваан үздэг. Үүнд:
  1. Маркетинг-Marketing
  2. Борлуулалт-Sales
  3. Үйлчилгээ-Service
       Маркетинг
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой богино хугацааны маркетингийн гүйцэтгэл болон урт хугацааны төлөвлөлтийг хангахад маркетингийн дэд хэсгүүд голчлон ажилладаг.
Төлөвлөлт
Урт хугацааны маркетингийн төлөвлөгөөг хийдэг ба ялгаатай бүтээгдэхүүний төрлүүд, газарзүйн байршил, цаг хугацааг тодорхойлохын тулд тоо хэмжээ болон чанарын зорилгуудыг дэвшүүлдэг.     
Компанит менежмент
Богино хугацааны гүйцэтгэл нь бүтээгдэхүүн эсвэл бүтээгдэхүүний төрлийн талаарх тусгай мэдээг худалдан авагчиддаа  харилцааны олон сувгуудаар хүргэх маркетингийн компанит ажлын тасралтгүй үйл ажиллагааг агуулдаг.     
Удирдлагын менежмент
Удирдлагын менежментийн маркетингийн функц дахь зорилго нь борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой болон борлуулалтын  орлогын талаарх удирдамж, заавар, зөвлөгөөг гаргах юм. Удирдлагын менежмент нь удирдах процестой холбоотой байдаг
бөгөөд ямар нэг бэрхшээл, саад тотгорыг эрүүл ухаанаар шийдвэрлэх,  мэдээллийн хэрэгтэй эсэхийг шинжилж үнэлэх (маркетингийн компанит ажлуудын хүрээнд маш их мэдээлэл цуглардаг бөгөөд удирдах үйл ажиллагаанд  чухал шаардлагатай мэдээллийг шинжилж олж авдаг), тэгээд эцэст нь халуун болон хүйтэн удирдлагын альнаар нь удирдахыг сонгоно.     
Интернет маркетинг
         Уламжлалт маркетинг нэг чиглэлд реклам явуулдаг.
         Хэрэглэгчдийн реакцийг хурдан хүлээн авч болохгүй байсан.
         Компанийн бүх үйл ажиллагаа хэрэглэгч төвтэй болсон
         Тэдний хүсэлт барааны дизайн, чанар, маркетингийн стратеги, үнэ бүрдүүлэлтэд нөлөөлөх болсон.
         Интернетээр маш хурдан хугацаанд хэрэглэгчидтэй шууд холбогдоно.
         Хэрэглэгч бүрийн хүсэлтийг биелүүлэх боломжтой болдог.

Борлуулалт
Борлуулалтын ажил үүргүүд нь борлуулах үйл явцыг удирдах болон илүү сайн гүйцэтгэхэд борлуулалтын хэсгийнхэнд туслахад чиглэдэг. Борлуулалтын хэсэг нь хэрэглэгчийн хамтын ажиллагааг тогтмол барьж байх үүрэгтэй.  
Боломжийн менежмент
Боломжийн менежмент нь ямар нэг зүйлийн хэтийн төлөвтэй холбоотой бүх өгөгдлийг зохион байгуулахад борлуулалтын хэсгийнхэнд тусладаг. Энэ нь дараах зүйлүүдийг илүү нарийвчлан авч үздэг. Жишээлбэл, хэрэглэгчийн ирээдүйн байдлыг тодорхойлох, төсвөө таамаглах, нийт зардал, бүтээгдэхүүн, цаг хугацааг ойролцоогоор таамаглах, хөгжлийн чухал үе гэх мэт...
Боломжийн менежмент нь үнийн бууралт болон борлуулалтын захиалга руу шууд шилжиж чаддаг.

Үнэ тогтоолт болон борлуулалтын захиалгын менежмент
Хэрэв боломж нь үнэ тогтоох шатанд хүрэх юм бол үнэ тогтдог бөгөөд, хэрэв энэ нь ялвал борлуулалтын захиалга болж хувирна.  Стандарт үнэ тогтоолт болон борлуулалтын захиалга нь  боломжоор хангагдсан үед л биелэлээ олдог.    
Үйл ажиллагааны менежмент
Үйл ажиллагааны менежмент нь хэрэглэгчидтэйгээ борлуулалт болон үйлчилгээтэй холбоотой олон зүйл дээр хамтран ажилладаг. (уулзалт, хэлэлцүүлэг, утсаар ярих, и-мэйл гэх мэт)
Үйлчилгээ
Үйлчилгээтэй холбоотой ажил үүргүүд нь хэрэглэгчдэд үзүүлэх (төлөвлөсөн болон төлөвлөгдөөгүй) үйлчилгээг үр дүнтэй удирдахад чиглэдэг.
Зарим ажил үүргүүд нь:
1.      Захиалгын үйлчилгээний менежмент
  1. Гэрээний үйлчилгээний менежмент
  2. Төлөвлөгөөт үйлчилгээний менежмент
  3. Баталгааны (warranty) менежмент
  4. Суурилуулалтын (тоног төхөөрөмж) менежмент
6.      Үйлчилгээний хэлэлцээрийн (service level agreement) менежмент
7.      Нөөцийн төлөвлөлт болон хуваарилалт
8.      Мэдлэгийн менежмент
9.      Дуудлагын төвийг дэмжих систем
10.  Нөөцийн төлөвлөлт ба ажиллах хүчний менежмент
Олон улсын бизнесийн байгууллагын туршлагаас харахад хэрэглэгчидтэй харилцах  менежментийг байгууллагадаа хэрэгжүүлэхдээ дараахь үе шатуудаар хийдэг байна.
a.       Хэрэглэгчидээ сегментчилэх
b.      Сегментчилсэн хэрэглэгчиддээ сэтгэл ханамжийг үүсгэх
c.       Хэрэглэгчидтэйгээ байнга харилцаатай байх
d.      Өмнөх зорилгоос дараагийн зорилгод чиглэсэн ажиллагаа явуулах
e.       Ар араас нь залгуулан шинэ шинэ үйлчилгээ, үйл ажиллагаа үзүүлэх
f.       хэрэглэгчидтэй харилцах  менежментийн бүхэл цогц системийг үүсгэх.
Орчин үеийн ERP систем нь компанийн талаарх нийт мэдээллийг харахын тулд байгууллагын энгийн мэдээллийн баазыг зөвхөн хэдэн хэлтсүүдийг ч бус, олон салбаруудыг нэгтгэх зорилгоор ашигладаг. Ингэснээр ERP систем нь байгууллагын санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, маркетинг зэрэг бизнесийн үйл ажиллагааг нь илүү зохион байгуулалттай, ашигтай явуулах боломж олгоно.
Сүүлийн үед ERP-зах зээл дэх хамгийн том өөрчлөлт нь компаниудын шаардлагад илүү нийцэж, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой болсон байна. Түүнчлэн програм хангамжийн компаниуд ERP шийдлийг хэрэглэхэд илүү хялбар, энгийн ажиллагаатай, элдэв янзын олон тохиргоо хийх явдлыг багасгасан байна.
Түүнээс гадна хэрэглэгчид зах зээлийн өөрчлөлтөнд илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломж олгохын тулд програм хангамжийн компаниуд системийг илүү хөдөлгөөнтэй, өөрөөр хэлбэл уян хатан болгох арга замыг хайж байна. Мөн ERP системийг ашигладаг ихэнх компаниуд тухайн шийдлээс илүү их бизнесийн үр өгөөж хүртэхийг хүсч байна.
Програм хангамжийн шийдэл нь байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, онцлогт нь тохирч ажиллах ёстой. Хэрэв үнэхээр зөв програм сонгож чадвал маш цөөхөн шинэчлэлт, сайжруулалт хийх хэрэгтэй. Ихэнх компаниуд ERP системийн онцлог шинжүүдийг судалж байж аль програмыг авах шийдвэрээ гаргадаг. Ихэнх ERP шийдлийн хувьд модулиуд нь адил байх боловч тэдгээр модулиудын онцлог, асуудал шийдвэрлэх байдал нь эрс тэс ялгаатай байдаг. Ерөнхийдөө ERP системийн үндсэн модульд дараах зүйлс орно:
  1. BI - Business Intelligence
  2. CRM - Харилцагчийн удирдлагын систем
  3. Financial management - Санхүү, нягтлан бодох бүртгэл
  4. HRMS - Хүний нөөц, удирдлагын систем
  5. Manufacturing operations - Үйлдвэрлэл
  6. SCM - Захиалга, нийлүүлэлт
Дээрхээс гадна бусад олон төрлийн шийдэл байх бөгөөд байгууллагууд яг аль шийдэл тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаанд нь тохирохыг оновчтой сонгох хэрэгтэй. Зөв сонголт хийж чадвал уг шийдэл нь байгууллагын тань эрхэм зорилго, хэтийн төлөвт маш том хөрөнгө оруулалт болох болно.
Ихэнх байгууллагын хувьд ERP систем маш том боломжийг олгодог бөгөөд орлогоо нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулж, зардлаа зөв зохион байгуулахад нь тусалдаг.  ERP систем нь санхүү, үйлдвэрлэл, хүний нөөц, борлуулалт зэрэг хоорондоо ялгаатай олон системүүдийг нэгтгэнэ. Системийн боловсруулах төрөл бүрийн мэдээллийн тусламжтай хэрэглэгчид байгууллагынхаа зорилт, стратегитай холбоотой бүхий л шийдвэрийг илүү хялбар, оновчтой байдлаар гаргах боломжтой.
Өнөөдөр бараг бүх байгууллага, компаниуд ERP системийг ашиглаж байна. Ашиг орлого нь нэмэгдэх тусам уг системийн хэрэгцээ шаардлага улам бүр ихэсч, зарим байгууллагууд хуучирсан ERP системээ шинээр сольж, харин зарим нь цоо шинээр уг шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
ERP систем нь нэгэнт ашиг тустай гэдэг нь тодорхой болсон тул, энэ нь өөрөө худалдан авагчдын зах зээл болоод байна. Тухайн системийг хэрэглэгч компаниуд мэдээж анх жижиг байгууллага байсан бол одоо харин үйл ажиллагаа нь өргөжиж, хэмжээ нь томорсон байгаа. Иймээс тэдэнд илүү олон програм хангамжийн шийдэл үгүйлэгдэж, бизнесийн үйл ажиллагаагаа жигдрүүлэх шаардлага гарч байна.
Компаниудын хувьд тухайн салбар дээрх өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа. Дэлхийд судалгаагаараа тэргүүлэгч Абердин группын хийсэн судалгаагаар өргөн хэрэглээний барааны бизнес эрхлэгчид заавар журам, тайлагналын шаардлагад анхаарлаа хандуулдаг бол олон нийтийн байгууллагууд харилцагчаа тогтоох тал дээр санаа зовж, харин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хэрэгцээ тал дээр анхаардаг байна. Харин чанартай ERP багц систем нь дээрх асуудлуудыг бүгдийг нь авч үзнэ.
Абердин группын дунд болон том хэмжээний байгууллагуудын дунд 2006 онд явуулсан “2006 оны ERP” нэртэй судалгаагаар нийт судалгаанд оролцсон төрөл бүрийн салбарын 500 гаруй байгууллагаас ердөө 6% нь л ERP систем ашигладаггүй болохыг тогтоожээ.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага
Нийлүүлэлтийн хэлхээ гэж юу вэ?
Нийлүүлэлтийн хэлхээ гэдэг нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрүүд болон бөөний төвүүдийг дамжин эцсийн хэрэглэгчид очиж байгаа материал, мэдээлэл, үйлчилгээний урсгал юм. Нийлүүлэлтийн хэлхээ нь мөн эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, мэдээлэл, үйлчилгээг бий болгон хүргэдэг процесс болон байгууллагыг багтаадаг. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагааны сүлжээ юм. Энд худалдах, төлбөрийн урсгал, материал боловсруулалт, үйлдвэрлэлийн төлөвлөлт ба хяналт, логистик болон хадгалалт, техник тоног төхөөрөмжийн хяналт хуваарилалт болон хүргэлт зэрэг олон үйл ажиллагааг агуулдаг.
Нийлүүлэлтийн хэлхээг бизнес болон цэрэг армид удаан хугацааны туршид хэрэглэж ирсэн ба үр ашгийг нь аль хэдийн мэддэг болсон.
Өнөөгийн өрсөлдөөнтэй бизнесийн орчинд үр ашигтай, нөлөөтэй нийлүүлэлтийн хэлхээтэй байх нь ихэнх байгууллагуудын оршин тогтнох үндэс бөгөөд тэд ихэвчлэн мэдээллийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай байдаг.
Нийлүүлэлтийн хэлхээн дэх урсгал:
1.    Материалын урсгал
    1. Санхүүгийн урсгал
    2. Мэдээллийн урсгал
Нийлүүлэлтийн хэлхээний загварын төрөлүүд
         Integrated make to stock
         Build to order
         Зогсолтгүй сайжируулах
         Сувгаар удирдах
Нийлүүлэлтийн хэлхээний бүрэлдэхүүн
         Дээш чиглэсэн нийлүүлэлтийн хэлхээ
         Дотоод нийлүүлэлтийн хэлхээ
         Доош чиглэсэн нийлүүлэлтийн хэлхээ
Нийлүүлэлтийн хэлхээний хүндрэл бэрхшээлийн эх сурвалж:
  • Тодорхойгүй байдал:
  Эрэлт хэрэгцээг таамаглахад
  Илгээх цаг хугацаа болон үйлдвэрлэлийн саатал
         Муу зохицуулалт:
  Дотоод нэгж болон бизнесийн түншүүдтэйгээ муу харьцаатай байх
  Хэрэглэгчдэд үр нөлөөгүй үйлчилгээ үзүүлэх
  Хөрөнгө оруулалтын өндөр зардал, нөхөн төлөгдөлт байхгүй байх
  Үйлчилгээ үзүүлэх зардал өснө
  Нөөцийн илүүдэл
Нийлүүлэлтийн хэлхээний хүндрэл бэрхшээлийн шийдлүүд:
  • Ачаалал ихэссэн үед өөрөө хийснээс илүү  аутсорсинг  тохиромжтой
  • Шаардлагатай бол нөөцийг “худалдан авах” нь “бий болгох”-оос  илүү тохиромжтой байж болно
  • Илгээх зохистой төлөвлөгөө гаргах.
  • Худалдан авахдаа “яг цагт нь” хандлагыг ашиглах
  • Цөөн тооны нийлүүлэгчийг ашиглах
  • Захиалгыг хүлээн авсны дараа үйлдвэрлэх
  • Нийлүүэлгчтэй нягт хамтран ажилласнаар эрэлт хэрэгцээг зөв таамаглах
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага гэж юу вэ?
         Нийлүүлэлтийн хэлхээний бүх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уялдуулан зохицуулах ажиллагаа.
         Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын гол зорилго нь өндөр чанартай бүтээгдэхүүнийг зөв хэрэглэгчид нь зөв цагт нь хамгийн бага зардалтай хүргэх юм.
         Орчин үеийн нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын гол зорилго нь тодорхойгүй байдал, эрсдэлийг багасгаж, тоног төхөөрөмжийн түвшин, циклийн хугацаа, бизнесийн процесс, хэрэглэгчдийн үйлчилгээ зэрэгт эерэгээр нөлөөлөх юм.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага нь:
         Хугацаа, хөрөнгө оруулалтын зардлыг багасгадаг
         Материалын хангамж, түүхий эд материалыг дундаж эсвэл эцсийн бүтээгдэхүүн болгоход тусалдаг
         Эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх түгээлтийн ажилд тусалдаг
         Хэрэглэгчээс буцаагдаж ирсэн барааны логистикийн асуудлыг ч багтаасан байдаг
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн үүрэг:
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн бодлогуудыг хэрэгжүүлсэнээр доорх амжилтыг өгсөн
  • Хөрөнгө оруулалт 50%-р буурсан
  • НХ-нь нийт зардалыг орлого болгон 20% бууруулж
  • Цагт нь хүргэх ажиллагааг 40% нэмэгдсэн
  • Орлого 17%-р нэмэгдсэн
  • Эцсийн бүтээгдэхүүний буцаалт 50% буурсан
Нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн хөгжлийн үе шат
Эрдэмтэд нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн хөгжлийг 4 үе шаттайгаар авч үздэг. Үүнд:
1-р үе шат:
Дэлхийн II дайны үед холбоотны нэгтгэл ангиудыг эд материал, зэвсэг техникээр хангах, тэдгээрийн үйл ажиллагааны хоорондын үялдаа холбоог оновчтой болгох замаар логистик хөгжиж байв. Логистикийг дайны дараа худалдааны салбарт ашиглаж байсан боловч энэ нь зөвхөн хуваарилалтын сувгийн хэмжээнд л хязгаарлагдаж байлаа. Худалдааны логистикийн эхний гол зорилго нь бараа, материалыг зөөвөрлөх, тээвэрлэх, хадгалах, баглах савлах зардлыг бууруулснаар худалдааны үйл ажиллагааны ашгийг өсгөх явдал байв.
Энэ үед зөв бараа худалдан авч ашигтай борлуулах гэсэн үзэл ноёлж байлаа. Тээвэрлэлт, зөөвөрлөлт түүнтэй холбоотой асуудал, хэрэгцээт нөөцийн хэмжээ зэрэгт анхаарал бага тавьдаг байжээ. 1956 онд Харвардын их сургууль материал зөөвөрлөлт, тээвэрлэлтийн тухай судалгаа анх явуулжээ.
2-р үе шат:
1970-аад оны эдийн засгийн хямралаас шалтгаалан дэлхийн зах зээлд өрсөлдөөн ширүүсч, хөрөнгийн зах зээлийн хүүгийн дундаж хэмжээ өсч, үйлдвэр, аж ахуйн газрын орлого хумигдсан юм. Энэ үеэс үйлдвэр, аж ахуйн газрын удирдлага хямралаас гарах арга замыг хайн, улмаар үйлдвэрийн өртөг зардалд анхаарлаа төвлөрүүлэх болсон байна. Үүний ачаар логистик үйлдвэрлэлд нэвтэрч эхэлжээ.
Үйлдвэрлэлийн явцад буй болсон материалын хэт нөөц нь үхмэл хөрөнгө болж байгааг мэдэрч, статистик, математикийн аргуудыг ашиглан энэ хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж эхэлсэн байна. Ингэж логистик нь дистрибюторын хүрээнээс нийт үйлдвэрлэлд нэвтэрч түүгээр ч барахгүй үйлдвэрийн менежментэд нэвтэрч чадсан байна. 80-аад онд үйлдвэр, аж ахуйн газарт компъютер нэвтэрч эхэлснээр логистик цоо шинэ шатанд гарч, үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа үйлдвэрлэл дэх түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний урсгалд зарцуулагдах цаг хугацаанд дүн шинжилгээ хийх болсон байна. Ингэснээр хэрэгцээт бараа, таваарыг үйлдвэрлэн тухайн хэрэглэгчдэд хүргэх нийт хугацааны зөвхөн 5% нь, түүнийг бүтээхэд үлдэх 95% нь бүтээгдэхүүнийг хадгалах, зөөвөрлөх, тээвэрлэхэд зарцуулдгийг олж тогтоожээ. Судалгаанаас үзэхэд хуваарилалт, борлуулалтын системүүдэд илүүдэл нөөц ихээр үүсч, тэдгээрийн зөөвөрлөх, тээвэрлэх, хадгалах, мэдээлэл хуримтлуулахад цаг хугацаа (үйлдвэрт 40%, дистрибюторт 60%) их зарцууллагддаг ажээ.
3-р үе шат:
80-аад оны сүүлч, 90-ээд оны эхэнд логистик хэлхээний нэгж хэсэг тус бүрийн асуудлыг тус тусад нь шийдэхийн оронд нийт логистик хэлхээний үйл ажиллагааг нийтэд нь сайжруулах замаар үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааны уялдааг сайжруулснаар өндөр үр ашигт хүрэх бололцоотой болох нь тодорхой болсон юм. Нэгж хэсгүүдийн үйл ажиллагааны уялдааг сайжруулсны ачаар үйлдвэрлэл, худалдааны бүх үйл ажиллагааг үр ашигтайгаар зохицуулах боломжтой болсон байна. Үүний үр дүнд үйлдвэрийн харилцагч байгууллагын дунд хамтын ажиллагаа бий болдог бөгөөд байгууллагыг нийлүүлэгч захиалагчтай холбосон ийм системийг нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын систем гэж нэрлэдэг. Хөгжилтэй орнуудын үйлдвэр, аж ахуйн газруудад ийм системд шилжих reengineering буюу дахин инженерчлэл өргөнөөр явагдаж байгаа бөгөөд ингэснээр тухайн аж ахуйн газрын зах зээлд өрсөлдөх чадвар эрс өсч байна.
4-р үе шат:
Энэ үе шат орчин үеийг хамрах бөгөөд гол зорилго нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын системийн үр ашгийг төрөл бүрийн программ хангамж ашиглан дээшлүүлэх арга замыг хайж байна. Европт үйл ажиллагаагаа явуулж буй улс дамнасан корпорацуудад хийсэн судалгаанаас үзэхэд эдгээр байгууллагуудын 90% нь 1998 оны байдлаар өөрсдийн дистрибюторын сүлжээг бүрэн шинэчилж дууссан ба 80% нь мөн онд үйлдвэрлэлийн бүтцээ шинэчлэн сайжруулж, тэдний 75% нь зардлаа хэмнэж үр ашгаа дээшлүүлжээ. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын системийн үйл ажиллагааг нийт системийн хувьд оновчтой болгох зорилт ойрын ирээдүйн асуудал болжээ. Энэ нь систем судалгааны маш түвэгтэй асуудал бөгөөд үүний тулд тодорхой урьдчилсан нөхцлүүдийг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
  1. Зохион байгуулалт, үйл ажиллагааны асуудлыг шийдэхэд бодит байдалд нийцүүлсэн программ хангамж, электрон мэдээлэл солилцоо, автомат бүртгэл бий болгох
  2. Үйлдвэр, аж ахуйн газарт явагдаж буй reengineering буюу дахин инженерчлэх үйл ажиллагааг зөв оновчтой хэрэгжүүлэх
  3. Үйлдвэр, аж ахуйн газар, тэдгээрийн хэрэглэгч болон түүхий эднийлүүлэгч, логистик үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хооронд гэрээ хийж, нөхөрлөл байгуулах.
Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн асуудлууд
Өнөөгийн мэдээллийн технологид тулгарч байгаа асуудалууд:
Хичнээн нийлүүлэгчид байна вэ?
Компани цөөн эсвэл олон нийлүүлэгчидтэй байхаар сонгож болно. Стратеги бүр нь давуу болон сул талуудтай. Олон нийлүүлэгчтэй байх тусмаа компани нь нийлүүлэгчдээс хамаарах хамаарал нь багасч, бараа материалын үнэ хямд болж, нийлүүлэгчгүй болох, гэнэт бараа материал хэрэг болох үед нийлүүлэлт тасрах зэрэг аюул заналаас хол байна.
Нөгөө талаас цөөн нийлүүлэгчтэй байх нь компани илүү их анхаарал халамж хүртэж, нийлүүлэгч бүрээс их хэмжээний бараа бүтээгдэхүүн авах учраас хямдралтай авах, нийлүүлэгчидтэйгээ харилцаа холбоогоо сайжируулах, илүү сайн нийлүүлэлтийн төлөвлөгөө гаргах зэрэг боломж өгдөгөөрөө давуу талтай.
Эдгээр асуудалд мэдээллийн технологи нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь: компани интернэт төвтэй зах зээлийг сонгож байгаа үед нийлүүлэгчдийн тоо нь бага хэмжээтэй санагдана. Харин В2В солилцооны үед компани олон нийлүүлэгчдийн хувьд нээлттэй болно. Энэ асуудалд хамгийн сайн шийдвэр гэж байхгүй. Хамгийн гол асуудал нь аль нийлүүлэгчээ сонгох вэ гэдэгт байдаг.
            Íèéë¿¿ëýëòèéí õýëõýýíèé óäèðäëàãûí ñèñòåì
1950, 1960-аад оны эхээр нийлүүлэлтийн хэлхээний богино сегментүүдийг дэмжсэн анхны програм хангамжууд гарч ирсэн.
Нийлүүлэлтийн хэлхээний тодорхой сегментийг дэмжих, ялангуяа үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэл, ажилын ажиллах цагийн хуваарь гаргах, тээвэрлэлт зэргийг дэмждэг програм хангамж юм.
SCM систем нь байгууллагын нөөцийн төлөвлөлтийн системийг ухаалаг шийдвэр гаргалт болон бизнесийн чадваруудаар хангахын тулд гарч ирсэн нэмэлт иж бүрдэл юм.
Нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын системын зорилго:
◦      Зардалыг багасгах
◦      Үйл явцыг түргэтгэх
◦      Алдаа бага гаргах
◦      Өргөн хүрээнд харах боломж олгох
◦      Дурын газраас боломжтой бүх өгөгдөлд хандах боломжийг олгох юм.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS