Антивирус програм
TrayIcon-ыг шалгах
TrayIcon бол дэлгэцийн баруун доод өнцөгт байдаг хэсэг талбар юм. Энд компьютерийн санах ойд байрлан давхар ажиллаж байгаа програмуудын Icon буюу таних тэмдгүүд байрлана. Хэрвээ вирусийн эсрэг програм байгаа бол ихэвчлэн энд дүрс нь байдаг.
Windows Security Center-ийг ашиглах
Windows XP үйлдлийн системтэй бас Service Pack 2 хэмээх нэмэлтийг нь суулгасан бол үйлдлийн систем өөрөө Вирусийн програм суусан эсэхийг шалгадаг. Тэгэхээр Win¬dows XP-ийн энэ хэрэгслийг ашиглаарай. Security Center нь вирусийн програм суусан эсэхийг шалгахаас гадна түүний төлөв байдлыг бас хянана. Өөрөөр хэлбэл вирусийнх нь өгөгдлийн сан шинэчлэгдсэн эсэх, ажиллаж байгаа эсэхийг шалгадаг.
Security Center-ийг гаргахдаа:
  • Start.Programs.Accessories.System Tools.Security Center гэж орно.
  • Та 3 дахь хэсэгт Virus Protection гэсэн үгийг олж харах бөгөөд түүний ард вирусийн програмын төлөв байдлыг харна. Хэрвээ суусан бол ON гэсэн бичигтэй ногоон өнгөтэй байна. Та доошоо 2 сум бүхий товчин дээр дарж вирусийн програмынхаа төлөв байдлыг уншиж болно.
Вирусийн програмаа өөрөө шалгах
1.     Start.Programs
2.     Norton Antivirus                                                                                                            Update гэж юу вэ?
Вирусийн ертөнцөд Update гэсэн үг онцгой байр суурьтай. Хэрвээ Norton Antivirus 2004 байгаа бол түүнийг Update хийх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус нь өдөр болгон шинж чанар, хийх үйлдлээ сольж байдаг төдийгүй байнга л шинээр гарч байдаг. Энэ болгонд вирусийн эсрэг програмыг бүтээгчид хариу үйлдлийг бодож олоод түүнийгээ Update буюу Шинэчлэгч маягаар илгээдэг.
Вирусийн програм нь өдөр болгон өөрийгөө шинэчилж байдаг. Тэгэхээр update бол маш чухал алхам. Ихэнх програмууд нь автоматаар өөрийгөө шинэчилдэг боловч Update хийж байх хэрэгтэй. Бас хамгийн сүүлд хэзээ Update хийж вэ гэдгийг хянаж байх
хэрэгтэй. Эдгээр үйлдлүүд нь вирусийн програмын хаа нэгтээ байдаг.
ХУУРАМЧ  ВИРУС ЗОХИОЖ ПРОГРАМАА ШАЛГАЦГААЯ.
Eicar буюу European Institute for Computer Antivirus Research хэмээх маш том байгууллага бий. Та www.eicar. Org гээд л вэб сайт руу нь орж болно. Энэ байгууллага  вирусийн эсрэг програм зохиодог пүүс компанитай хамтран ажилладаг бөгөөд хуурамч вирус бий болгох нэгдсэн аргачлалтай. Энэ нь маш хялбархан юм байна.Нэгэн сонирхолтой текст мөрийг ямар нэгэн текст файлд бичээд хадгалангуут л таны вирусийн програм түүнийг илрүүлэх ёстой. Хэрвээ илрүүлэхгүй байвал тэрээр доголдсон буюу ажиллахгүй байна гэсэн үг.
Та дараах зааврыг дагаарай:
1.     Start.Programs.Accessories.Notepad
2.     X5O!P%@AP[4\PZX54(P^)7CC)7}$EICAR-STANDARD-ANTI¬VIRUS-TEST-FILE!$H+H*
3.     Дээрх тэмдэгт мөрийг үүсгэсэн файлдаа бичнэ. Энэ текст мөрийг CD дээр байрлуулсан байгаа.
4.     Файлаа ямар ч хамаагүй нэрээ хадгалаад гарна.
5.     Ингэнгүүт л таны вирусийн програм энэ файлыг илрүүлэх ёстой.
6.     Eicar test file байна гэсэн бичиг гарах бөгөөд файлыг тань шууд л устгах ёстой. Хэрвээ ингэж байвал програм тань зөв бөгөөд саадгүй ажиллаж байгаа юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment