Real World Case

ERP-хэрэгжилт
Манай оронд программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд нилээдгүй байдаг.Компаниуд ERP-г нэвтрүүлснээр алслагдсан олон салбартай том байгууллагын бүхий л бүртгэл тооцоог уялдуулж ажилллах,хурд багатай сүлжээн дээр ажиллах,байгууллагыг нэгдсэн  удирдлагаар хангах,нэгдсэн хяналтыг бүх салбаруудад тавих боломжтой болсон.Монголд энэ системийг нэвтрүүлсэн компаниудын нэг бол  “интерактив” ххк юм.Анх 1996 онд “интерактив” ххк нэрээр  байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.Зах зээлийн эрэлт хэрэгцээ,хэрэглэгчдийн шаардлагыг үндэслэн өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж “Интерактив Би Ай” ххк болон өөрчлөгдсөн.
“Интерактив Би Ай”ххк:
Порграмм хангамж боловсруулах,бизнесийн болон төсөвт байгуллагуудын мэдээллийн системийн цогц шийдлийг нийлүүлэх,байгууллагын онцлогт таарсан нэмэлт системүүдийг боловсруулах,хөгжүүлэх,түүнтэй холбоотой дэмжлэгийн үйлчилгээг үзүүлдэг.Тус компаний үйл ажиллагаа нь  санхүүгийн болон бусад программ хангамж,цогц систем боловсруулах,программ хангамжийн үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэх,олон улсын хэмжээнд программ хангамжийг экспортлох чиглэгдсэн байна.
Манай улсад “Геганет” ххк нь”Geganet Everest ERP”санхүүгийн цогц систем нь сангийн яамны зөвшөөрөл авсан.Үүнээс гадна  security solution &service байгууллага нь монголдоо цахим бизнесийн сертификаттай сургалтыг зохион байгуулсан бөгөөд  энэхүү сургалтын нэг бүрэлдэхүүн хэсэгт ERP,CRM цахим бүртгэлийн тооцоо гэсэн сэдвүүд багтаж байгаа юм.
“Геганет”ххк нь мэдээллийн технологи,программ хангамжийн бүтээгдэхүүн,үйлчилгээг нийлүүлэгч компани юм.
Сонирхуулахад дэлхий дээр ойролцоогоор 73000 бизнес эрхлэгчид ERP системийг үйл ажиллагаандаа авч ашигласан байгаа юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Post a Comment